Шашны шинэтгэл нь 16-р зуунаас эхэлсэн бөгөөд энэ нь Папын засаглалыг эсэргүүцсэн. Учир нь Папын засаг захиргаа нь Библийн үнэнээс гажиж эхэлсэнд оршино. Шашны шинэтгэлийн хувьд хүмүүс гурван аргаар тэмцэж байсан ба энэ Зэвсэгт тэмцэл, Библийн дагуу, Оюуны дэвшлийн хүрээнд зэрэг байлаа. 16-р зууны үед Мартин Лютер, дараа нь Жон Кальвин гэдэг эрдэмтний удирдлаган доор реформацийн хөдөлгөөн буюу Шашны шинэтгэл гүнзгийрсэн. Мартин Лютерийг Протестант урсгалыг хамгийн анх үүсгэн байгуулагч гэж үздэг. Хамгийн чухал шинэчлэлүүдийг тэрээр хийсэн бөгөөд хүмүүс латин хэлээр Библийн талаар Ромын Католикчууд юу яриад байгааг нь ойлгохгүй байсан тул санваартнууд дураараа хууль дүрэм гаргадаг булхайг нь Мартин Лютер Библийг Герман хэлэнд хөрвүүлснээр илчилсэн юм. Тэрээр Брандбургийн их сургуулийн профессор байсан ба мөн Католик сүмийн санваартан хүн байсан. Тэр 1517 оны 5 сард Брандбург сүмийн хаалган дээр 95 сэдэвтэй тунхаглал Брандбургийн Альбертэд хандаж гаргасан. Энэ тунхаглалд:
- Христийн сүм чуулганууд Папын захиргаанаас гарах.
- Хүн гагцхүү итгэлээр Бурханы нигүүлслээр аврагдана.
- Бүх хүмүүс шашин шүтлэг гэхгүйгээр Бурханы өмнө тэгш эрхтэй байна.
- Европ дахины орнуудын ард түмнээс уламжилж ирсэн шашны хуучин заншлыг Христосын зан үйлтэй холбох ёстой.
- Европын соёлт орнууд Ариун Библийг үндэстнийхээ хэлээр орчуулж өөрийнхөө хэллэг дээрээ сурах ёстой зэрэг байлаа.
Протестант урсгал нь итгэл бишрэлийн хувьд олон янз байдаг. Дотроо маш олон урсгал болоод хуваагддаг болохоор их ярвигтай. Протестант нь дотроо хэдэн урсгалд хуваагддаг эсэх нь эргэлзээтэй боловч хамрах хүрээний хувьд том гэдэг утгаар нь хувааж болно. Энэ нь:
No comments:
Post a Comment